1. Үүднийхээ өрөөг цэвэрлэ
Энерги ихтэй байх нь ажил амьдрал дээшлэх нөхцөл болдог. Тиймээс гаднаас гэрлүү орж ирэх энергид саад хийхгүйн тулд үүдний өрөөгөө цэвэрхэн байлгах ёстой гэнэ. Үүдэнд хөглөрсөн хог новшийг холдуулж, саруулхан байлга.
2. Хуучин сэтгүүлүүдээ гаргаж хая
Хуучин сэтгүүлүүдийг гаргаж хаях нь гэр орныг цэвэрхэн байлгаад зогсохгүй, шинэ зүйл амьдралд тань ирэхэд саад болоод буй хуучин зүйлсийг танаас салгах болно.
3. Том өрөөндөө 9 лаа, 9 зураг гэх мэт 9 зүйлсийг тавиарай
Фэнгшүйд 9 н тоо сэтгэл хангалуун байдлыг илтгэдэг байна. Тэгхээр амьдралаа сэтгэл хангалуун болгохын тулд том өрөөндөө 9 адил зүйлийг тавиарай.
4. Ханын сэнс тавь
Ханын сэнс нь гэрийн өрөө буланд хуримтлагдсан муу энерги, муу зүйлсийг хөөж, холдуулдаг байна.
5. Өөрийн хүсэж буй зүйлийнхээ зургыг тавь
Хэрвээ та хаа нэг газарлуу аялахыг хүсдэг бол тэр газрынхаа зургыг тавь. Ямар нэг эд зүйлсийг авахыг хүсдэг тэр зүйлийнхээ зургыг мөн тавих хэрэгтэй байдаг байна.
6. Хүнээс зээлж авсан зүйлсээ буцааж өг.
Хүний эд зүйлс таны гэрт байна гэдэг нь хүний энерги таны гэрийг дүүргэнэ гэсэн үг. Харин тэдгээрийг гэрээсээ гаргаснаар та өөрийн болоод хүссэн энергиэ дуудаж ирүүлэх боломжтой болно.
7. Гэрийнхээ хаалганы ойролцоо шар цэцэг зур.
Эртний Хятадад шар өнгө сайн сайхныг бэлэгддэг гэж үздэг байсан учир гэрийн хаалганы ойролцоо шар ургамал тавих эсвэл зурах нь сайхан сайхныг дууддаг гэж үздэг байна.
No comments:
Post a Comment